3 мин унших
С.Эрдэнэболд: Өгөгдлийг, анхдагч хуулийг тодорхой болгох нь чухал

УИХ-ын чуулганы /2026.10.29/-ний өдрийн хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Баримтлалын хувьд дэмжиж байна. Өгөгдлийг, анхдагч хуулийг тодорхой болгох нь иргэдэд боломж, төрд бүтээмж, хүртээмжийг ахиулах ингэхдээ тодорхой хэмжээгээр хянах боломжтой. Хянаж чадаж байна гэдэг чинь хэмжиж чадаж байна гэсэн үг. Хэмжиж чадаж байна гэдэг чинь хянаж чадаж байна гэсэн үг. Ингэснээрээ төр ил тод, шууд ба шууд бус утгаараа авлига хээл хахууль буурах, хүнд суртал буурах гээд маш олон давуу талтай. Энэ жил БНХАУ-д нэлээн олон улсын бүтээмэл оюуны салбарынхныг цуглуулж байгаад Бүтээмэл оюуны олон улсын холбоо байгуулсан.
Улс төр хийгээд геополитикийн ач холбогдлоороо Нато, Асем , Шайп ч гэдэг юм уу томоохон байгууллагуудын үнэ цэнтэй эн зэрэгцэх хэмжээний том зүйл. Уламжлалт хүчний харьцаанаас илүү яг цахим талбар луу шилжиж байгаа улс орнуудын хүчний харьцаан дээр шинэ тутам тэнцвэржүүлэгч гарч ирж байгаа нь бүтээмэл Оюун болчхож. Солонгосын цахим шүүх шинжилгээний төвийн захирал Хү Ён Ву 10 сарын 12-ны өдөр Монгол Улсад ирээд Өдрийн сонин дээр ярилцлага өгсөн. Үндэсний бүтээмэл оюуны тогтолцоотой байж улс орнуудын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал үндэсний аюулгүй байдал хангагдана гэж хэлсэн. Тэгэхээр энэ хууль анхдагч хууль учраас үндэсний бүтээмэл оюуны тогтолцоог бий болгох тал руу яаж чиглэж байгаа вэ? Мэдээж өгөгдөл гэдэг талаас нь ойлгож байгаа.
Гэхдээ энэ явсаар байгаад цаана очоод юу болох вэ гэхлээр бид нарын хиймэл оюун гэж хэлээд байгаа зүй нь бүтээмэл оюун ташрамд хиймэл гэдэг бол хуурамч гэсэн үг давхар агуулж байгаа. Латин хэлний уг зүйн гарвал, эртний грек хэлнийх нь гарвалуудыг хараад үзээрэй. Харамсалтайтай хиймэл оюун гээд галиглаад нэршээд яваад байгаа. Бүтээмэл оюуны хувьд Батшугар сайдыг сайд байхад нь энэ талаар тодорхой зүйлүүд өгөөд ингэж нэрших нь зөв юм байна гэж явж байгаад одоо хүртэл хэвээрээ яваад байгаа. Үндэсний бүтээмэл оюуны тогтолцооны талаарх байр суурь хийгээд энэ хуульд яаж шигтгэж орж байгаа вэ гэсэн 1 дүгээр асуулт. 2 дугаарт би ноцтой зүйлийг харуулъя. Өдрийн сонины,
10 сарын 12-ны өдрийн. Солонгосын цахим шүүхийн шинжилгээ гэж байгууллага байгаад байгаа. Манайхаар шүүхийн шинжилгээ гэж байгаа тэрэн шиг цахим шүүхийн шинжилгээ. Энд манай улсад хуурамчаар яаж өгөгдлийг ашиглаж, хүмүүсийн эсрэг гэмт хэргийн шалтгаант нөхцөл болгож хүнийг яллаж байгаа тухай бичсэн. Жишээлбэл Монгол Улсын нэг иргэн хилийн чанадад байгаа нөгөө иргэн рүүгээ их хэмжээний мөнгө шилжүүлсэн гээд 2024 оны 4 сарын 25-ны өдөр ЦЕГ-аас хүмүүсийн Вайбер чатыг дэлгэлээ гээд . Энэ нь улс төрийн сонгуульд маш том долгион үүсгэсэн. Солонгосын болон Сингапурын энэ чиглэлийн шүүхийн шинжилгээний байгууллагууд энэ эвлүүлэг гээд нотолчихсон жишээтэй. Үндэсний энэ өгөгдлийн үүнийг хэрхэн ашиглах талаар дархлаажиж энэ хуулийг хурдан гаргахгүй батлахгүй бол энэ маягаар явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, улс төрийн ашиг сонирхлоо хангах мөн хэн нэгнийг нухчин дарах эсвэл хуульчилсан дээрэм хийх зорилгоор мөн иргэдийн халдашгүй жам ёсны эрхийг нь цахимаар дамжуулж зөрчих эрсдэлүүд бий болчхоод байна.
