2 мин унших
Ж.Батжаргал: Орон нутгууд бонд гаргаж, хөгжлийн бүтээн байгуулалтуудаа хийхэд асуудал үүсээд байна!
УИХ-ын чуулганы /2026.10.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуултад Ж.Батжаргал гишүүн хариуллаа.
1 дүгээрт энэ орон нутгуудын өмнөх оны шилжих үлдэгдлийн асуудал. 2 дугаарт ногдол ашгийн асуудал. 3 дугаарт орон нутгийн бондуудын асуудал. Үйлчлэх хугацааг 2027 оны төсвийн жил дуустал хугацаанд үйлчлүүлье гэсэн. Төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд дотор төсөв батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол дотроо 2027 онд багтаж Монгол Улсын төсвийн тухай хуулиа шинэчлэн найруулах чиглэл өгөгдөж байгаа. Тийм учраас төсвийн харилцаатай холбоотой, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай холбоотой ,төсвийн хүрээтэй холбоотой асуудлуудаа, Их хурал иж бүрэн сууж энэ асуудлаа зөв зохицуулалтынх нь эрх зүйн холбоос, уялдаа, бүх юмыг хангах учиртай.
2 дугаарт улс орон, орон нутгийн амьдрал үргэлжилж байна. Жилээс жилд тэлж хөгжиж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль энэ төсвийн хуулийн зарим одоо зохицуулалт, харилцаа, уг амьдрал зохицуулалтаа хангаж чадахгүй байгаад байгаа юм байна уу гэж хараад байна. Орон нутгууд эдийн засгийн чадамж нь, төсөв нь гайгүй болчихсонтой холбогдоод орон нутгийн бондууд гаргаж хөгжлийн бүтээн байгуулалтуудаа хийх гээд байдаг.
Бид эндээс дэмжчихдэг босгож ирсэн бондоо зарцуулах гэхээр жил болгон хувааж 5 ,10 жил үргэлжилсэн ажил болох гээд байдаг. Ийм байж боломгүй. Хэрвээ эх үүсвэр бүрдүүлж чадсан бол түүнийгээ богино хугацаанд ашиглаж, бий болгосон бүтээн байгуулалтынхаа үр өгөөжийг орон нутаг нь хүртдэг байх. Энэ шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт орж байна. Ажлын хэсэг тал бүрээс нь судалж үзээд орж ирсэн төслийг сайжруулаад Төсвийн байнгын хороондоо оруулаад дэмжүүлсэн.
Эх сурвалж:
Vip76.mn