Цэцэрлэг, Сургууль1 мин унших
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал нэмэгдэж 7700 төгрөг болно

УИХ-ын ХХНББХ-ны Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг танилцууллаа.
Цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1100 төгрөгөөр нэмэгдүүлээд 4100 төгрөг, мөн эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцан 5100 төгрөг болно.
Үүн дээр дахиад хүний нөөцийн цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, тог цахилгааны зардалд нэг хүүхдэд дунджаар 2600.
Ингээд нийт ирэх жил сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хоолны өртөг буюу төрөөс санхүүжүүлж байгаа зардал нь 7700 төгрөг болно.
Цэцэрлэг, Сургууль
Эх сурвалж:
Vip76.mn