Ерөнхий боловсрол1 мин унших
Дотуур байрны хоолны зардал 10600-10900 төгрөг болно

УИХ-ын ХХНББХ-ны Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг танилцууллаа.
Дотуур байрны хоолны зардлыг 2000-2300 төгрөгөөр нэмэгдүүлснээр 8000-8300 төгрөг болно. Үүн дээр хүний нөөцийн цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, тог цахилгааны зардал нэмэгдэхээр дотуур байрны хоолны зардал нэг хүүхдэд 10600-10900 төгрөг болох ийм тооцоо гарч байгаа.
Ингэснээр хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд улсын төсвөөс зарцуулах нийт төсөв 2027 онд 558 тэрбум төгрөг болж нэмэгдэж байна.
Эх сурвалж:
Vip76.mn