Ерөнхий боловсрол1 мин унших
УИХ-ын Т.Мөнхсайханын 2027 онд 6-7 дугаар анги, 2028 онд бүх сурагчийг Үдийн хоол хөтөлбөрт хамруулах санал БХ-оор дэмжигдлээ

УИХ-ын ХХНББХ-ны хуралдаанаар ЕБС-ийн Үдийн хоолны асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан дараах байр суурийг илэрхийлэв.
Хаврын ээлжит чуулганы үеэр би УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Боловсролын сайдад асуулга тавьж, сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн хэрэгжилт болон ахлах ангийн сурагчдыг хамруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг хөндсөн.
Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх санал гаргахад Байнгын хорооны гишүүд дэмжлээ.
2027 оны төсвийн төсөлд 1-5 дугаар ангийн 371.8 мянган сурагчийг үдийн хоолонд хамруулахад 244.8 тэрбум төгрөг төлөвлөжээ. УИХ-ын 2026 оны 28 дугаар тогтоолоор 6-7 дугаар ангийн 139 мянга орчим сурагчийг 2027-2028 оны хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд хамруулах чиглэлийг засгийн газарт өгсөн. Гэвч эдгээр сурагчийг хамруулахад шаардлагатай нэмэлт санхүүжилт 2027 оны төсвийн төсөлд тусгагдаагүй байна. Урьдчилсан тооцоогоор нэмэлт 87 орчим тэрбум төгрөг шаардлагатай.
Гол зорилго бол 2028 онд ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах юм. Үүний тулд Боловсролын яам сурагчдын тоо, нэг хүүхдэд ногдох хоолны зардал, сургуулийн гал тогоо, хүний нөөц, хүнсний нийлүүлэлтийн хэрэгцээг бодитой тооцож, шаардлагатай төсөв болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг одооноос боловсруулан ажиллах хэрэгтэй.
