Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын асуудал1 мин унших
“Эрүүл мэндийн багш, арга зүйч” хөтөлбөрийн оюутнуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 3 жилийн өмнө МУБИС, АШУҮИС хамтарсан “Эрүүл мэндийн багш, арга зүйч” бэлтгэх бакалаврын хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2026.10.29/ уг хөтөлбөрийн 1, 2, 3 дугаар курсын оюутнуудын төлөөлөл Төрийн ордонтой танилцаж, хөтөлбөрийн талаар нээлттэй ярилцлаа.
Хөтөлбөрт нийт 90 гаруй оюутан суралцаж байгаа ба оюутнууд маань мэргэжлийн сонголт, суралцаж буй хөтөлбөртөө сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан юм.
"Хүүхэд зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх, сэтгэл зүйгээ ойлгох, эрсдэлт зуршлаас өөрийгөө хамгаалах мэдлэг, дадлыг багаасаа эзэмших нь чухал. Үүнийг сургуульд нь тогтмол, зөв арга зүйгээр зааж, өдөр тутмын дадал болгоход эрүүл мэндийн мэргэшсэн багш нэн хэрэгтэй.
Энэ мэргэжлийг сонгосон залуус маань хүүхэд бүрд эрүүл амьдрах ухаан зааж, ирээдүйн эрүүл иргэнийг төлөвшүүлэх үнэ цэнтэй үйлсийн эзэд болно" хэмээн Т.Мөнхсайхан гишүүн уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Эх сурвалж:
Vip76.mn