Ерөнхий боловсрол1 мин унших
6-12 дугаар ангийнханд зориулсан шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан, боловсруулж байна

Сурагчдын шинжлэх ухааны мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор GERLAB Engineering Workshop-той хамтран 6–12 дугаар ангийн сурагчдад зориулсан шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан, гарын авлага боловсруулж, төрөлжсөн ахлах сургуулиудад хүргэхээр төлөвлөж байна.
Эхний ээлжид нийт 35 төрөлжсөн ахлах сургуульд уг контентын санг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагаанд ашиглуулах зорилт тавьсан.
GERLAB нь дижитал үйлдвэрлэл, инженерчлэл, 3D хэвлэл, электроник, загварчлал, туршилтын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг инженерийн лаборатори юм. Сурагч, оюутан, судлаачдад шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ бодит бүтээл, туршилтаар хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сурагчид:
Шинжлэх ухааны онолын мэдлэгээ туршилтаар баталгаажуулах
Асуудал дэвшүүлэх, таамаглал гаргах, туршилт хийх, үр дүнгээ боловсруулах чадварт суралцах
Багаар ажиллах, бие даан судалгаа хийх, бүтээлчээр сэтгэх ур чадвараа хөгжүүлэх
Инженерчлэл, технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сонирхол, мэргэжлийн баримжаагаа тодорхойлох
Өөрийн санааг бодит бүтээгдэхүүн, шийдэл болгон хөгжүүлэх анхан шатны дадлага эзэмших боломжтой.

Шинжлэх ухааны боловсролыг зөвхөн сурах бичгийн мэдлэгээр хязгаарлахгүй, хүүхэд бүр туршиж, бүтээж, судалж сурах нөхцөлийг бүрдүүлэх нь ирээдүйн инженер, эрдэмтэн, зохион бүтээгчдийг бэлтгэх суурь юм
Эх сурвалж:
