Ардчилсан нам1 мин унших
Хууль бус үйлдлийн үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дараах сэдвээр шаардлага хүргүүлж байгаагаа олон нийтэд мэдээллээ.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг зохицуулж байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон билээ.
Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах практик өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Сүүлийн 2 жилд нийт 1,593 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Энэ нь Монгол Улсад эрх зүйт төрийн суурь зарчим “Rule of Law” буюу хууль дээдлэх зарчим ноцтойгоор алдагдаж байгаагийн илрэл байна.
Иймд дээрх хууль бус үйлдлийн үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна
Эх сурвалж:
Vip76.mn