Салбарын шинэчлэл1 мин унших
Цусны донорын хууль батлуулсан гишүүдэд талархал илэрхийлэв

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нарын санаачилсан Цусны донорын тухай хууль 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан билээ.
Тэгвэл тус хуулийг санаачлах, боловсруулах, батлуулахад оролцсон УИХ-ын гишүүдэд салбарын байгууллагаас талархал илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Цусны донорын тухай хуулийг санаачлан батлууллаа. Энэ хууль монгол хүний амьдрал, эрүүл мэндэд сайн үр нөлөөг оруулж байгаад нэн баяртай байна.
Энэхүү хууль батлагдсанаар цусны донорын эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай хангамжийг бүрдүүлэх эрх зүйн орчин бэхэжсэн юм.
Хуулийг хамтран санаачилсан гишүүд, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Bayasgalan Jadambaa болон ажлын хэсгийн нийт гишүүд, холбогдох байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.
Эх сурвалж:
Vip76.mn