Тэтгэвэр, тэтгэмж1 мин унших
Нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмжийн хэмжээ нэмэгдлээ

Монгол Улсын 2026 оны Төсвийн тодотгол батлагдаж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн баталлаа.
Тодруулбал, иргэдэд олгох халамжийн төрлүүд дараах байдлаар өссөн:
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 25.5 хувиар нэмэгдэж, 478,000 төгрөг байсан бол 600,000 төгрөг
Ахмад настан, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 38.9 хувиар өсч, 432,000 төгрөгөөс 600,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 25.5 хувиар нэмэгдэж, 478,000 төгрөг байсан бол 600,000 төгрөг.
Асаргааны тэтгэмж: Уг тэтгэмж 12.1 хувиар нэмэгдэж, 330,000 төгрөг байсан бол 370,000 төгрөг болжээ.
Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмж 484,000 төгрөг байснаас 524,000 төгрөг болж тус тус нэмэгдэхээр болов.
Эх сурвалж:
Vip76.mn