Дорнод1 мин унших
"Улзын хөгжлийн зам" санаачилга хэрэгжих боломжтой

УИХ, Байнгын хороодын хуралдаанаар 2027 оны Төсвийн тухай хуулиудыг хэлэлцэж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Алслагдсан, хил орчмын сумдыг хатуу хучилттай замаар холбох, боомтын чиглэлд дэд бүтцийг сайжруулах төрийн бодлогын хүрээнд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдыг холбох замын зураг, төсөв боловсруулахад шаардлагатай санхүүжилтийг Улсын төсөвт суулгуулахаар зарчмын зөрүүтэй санал гаргаад байна.
Төсвийн хэлэлцүүлгийн явцад дэмжигдээд буй дээрх санал эцэслэн батлагдвал "УЛЗЫН ХӨГЖЛИЙН ЗАМ" санаачилга маань бодитоор хэрэгжих эхлэл тавигдана хэмээн Ш.Бямбасүрэн гишүүн онцлов.

Дорнод
Эх сурвалж:
Vip76.mn