УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр хүүхдүүд нийгмийн сүлжээнд өргөнөөр оролцож байгаа ч тэднийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байна.
Иймд хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээлэл, агуулга хүлээн авах эрхийг нь баталгаажуулах зорилгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин нарын гишүүдтэй хамтран Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг санаачлан 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.
Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн энэхүү хуулийн төсөл өнөөдөр УИХ-ын хэлэлцүүлгийн босгыг даваад байна.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл нь:
13 хүртэлх насны хүүхдэд нийгмийн сүлжээ ашиглуулахгүй байх;
13-16 насны хүүхдэд нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хамгаалалтын тохиргоотойгоор ашиглуулах;
Хамгийн гол нь нийгмийн сүлжээ эрхлэгчид, төрийн байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч О.Номинчимэг "Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних эрхтэй. Үүний нэг чухал нөхцөл нь хүүхдийн үзэж, харж, сонсож буй мэдээлэл, агуулга нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нь нийцсэн байх явдал юм.
Энэ бол хүүхдийг цахим орчноос тусгаарлах тухай биш. Харин хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалсан, насанд нь тохирсон, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх тухай асуудал" болохыг онцлов.
Эх сурвалж:
Vip76.mn