УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ахмад настны тухай хуулийг санаачлан батлууллаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ахмад настны тухай хуулийг санаачлан батлуулаад байна.
Уг хуульд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтуудыг агуулдаг.
-Эрүүл мэнд ба хөгжил:
• Ахмад настны эрүүл мэндийн баталгааг хангах, зөвлөх үйлчилгээ, хөгжлийг дэмжих, дасгал хөдөлгөөн болон хоол тэжээлийн үйлчилгээг шинээр нэмж тусгасан.
• Протез, ортопедийн болон тэргэнцрийн хөнгөлөлтийг тодорхой хугацаанд (3 жил тутамд) олгох зохицуулалттай.
- Хөдөлмөр эрхлэлт ба тэтгэвэр:
• 65 нас хүртэл нь ахмад настанг шахыг хориглосон буюу алданги тооцохгүйгээр ажиллах нөхцөлийг хамгаалсан.
• Тэтгэвэрт гарсан ч ахмад хүн хүсвэл 8.5 хувийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх боломжтой.
• Ажил олгогч талд тавигдах дэмжлэг болон бусад оролцооны заалтууд орсон.
-Тэтгэвэр, тэтгэмжийг хамгаалах:
• Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулсан, дур мэдэн авсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалтууд тусгагдсан.
Эх сурвалж:
Vip76.mn