Хамтын ажиллагаа1 мин унших
БНСУ-д амьдарч буй монголчууд эх хэл дээрээ жолооны шалгалт өгч эхлэв
Монгол Солонгос Улсын Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Сөүл хотод амжилттай боллоо. Хуралдаанд Монгол Улсаа төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр оролцлоо.
Тэрбээр хуралдаан хийгээд хоёр орны хамтын ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан талаар мэдээлэл хүргэлээ.
Хуралдаанаар:
Хоёр орны худалдааны эргэлтийг 2030 онд 1 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр эдийн засгийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр боллоо.
Монгол, Солонгос иргэд эх хэл дээрээ жолооны шалгалт өгч эхлэв.
Инчон хотод Монгол Улсын Элчин сайдын яамны салбарыг нээв.
Монгол Улсын иргэдэд бүлэг жуулчлалын виз олгох ажлыг туршилтаар эхлүүлж, виз олгох нөхцөлийг зөөлрүүлж, ойрын үед визийг цахимаар олгодог болохоор тохиролцов
Эх сурвалж:
Vip76.mn