#ТойрогХовд аймаг1 мин унших
Улсаараа утаанаас салах шийдэл буюу амины орон сууц
УИХ-ын дарга С.Бямбацогт:
Хашаа бол зөвхөн газар биш. Хашаа бол сайхан амьдрах боломж, айл өрх бүрийн эрх чөлөөт амьдралын талбар юм. Хашаатай айл бүр тав тухтай, дулаан орчинд амьдарч, цахилгаан, дулааныхаа хэрэглээг өөрсдөө шийддэг болох боломжтой.
- Нарны эрчим хүчээ ашиглаж, цахилгаанаа үйлдвэрлэнэ.
- Амины орон сууцандаа ая тухтай амьдарна.
- Хашаандаа ногоо тарьж, эрүүл, эко орчин бүрдүүлнэ.
- Утаагүй, зардал багатай, байгальд ээлтэй амьдрах боломжийг айл өрх бүрд хүртээмжтэй болгохын төлөө бид ажиллаж байна.
Ховдод эхлүүлсэн сайн туршлагаа улсын хэмжээнд жишиг болгон дэлгэрүүлж, Монголынхоо мянга мянган айл өрхөд хүргэхийг зорьж байна.
Ховд аймаг
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
