Үйл явдалУИХ-ын үйл ажиллагаа1 мин унших

Өсвөрийн парламент хөтөлбөр 6 дахь жилдээ хэрэгжинэ

Өсвөрийн парламент хөтөлбөр 6 дахь жилдээ хэрэгжинэ

Хүүхэд, залуусын дуу хоолойг сонсож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Өсвөрийн парламент” хөтөлбөр зургаа дахь жилдээ хэрэгжих гэж байна.

Энэ жилийн хөтөлбөр “Өсвөр үе-Сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 10–12 дугаар ангийн 126 сурагчийг сонгон шалгаруулах юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар парламент, ардчилал, хүний эрхийн талаар мэдлэгээ тэлж, сэтгэл зүйн боловсрол, илтгэх, мэтгэлцэх, манлайлах ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

Эрхэм дүү нар минь өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, шинэ санаагаараа Монголынхоо ирээдүйг бүтээхэд оролцоорой хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт уриалан дуудаж байна.

УИХ-ын үйл ажиллагаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Улстөр