Ерөнхий боловсрол1 мин унших
Л.Энх-Амгалан: Хотхоны Бага сургуулийг улайран эсэргүүцэж байгаа хүн нь өөрөө хувийн сургуулийн төлөөлөл!
ХХНББХ-ны хуралдаанаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах асуудлыг хөндлөө.
Хотхоны бага сургуулийн 50 тэрбум төгрөгийг тойрсон маш их хардлага, сэрдлэг нийгэмд төрсөн. Маш сайн үр дүнд хүрсэн. Өнөөдөр нийслэлд 21 хотхоны бага сургуульд 8637 хүүхэд суралцаж байна.
Хэрэв хотхоны бага сургуулийг зохион байгуулаагүй байсан бол нэг ангид 60-70 хүүхэд сууж, эцэг эхчүүд өглөө, оройдоо машинаар хүүхдээ зөөдөг, хүүхдүүд машинд олон цаг явж ядардаг асуудлууд давтагдсаар байх байсан.
Харин одоо энэ асуудал шийдэгдэж эцэг эх асран хамгаалагчид сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн амралтын өдөр би 183 дугаар сургуулийн үйл ажиллагаатай очиж танилцсан. Тус сургууль өнгөрсөн жил нэгдүгээр ангийн 11 бүлэг авахад бүлэг бүр 47-оос дээш хүүхэдтэй байсан.
Харин энэ жил хотхоны бага сургууль болсноор 10 бүлэгт 35-аас доош хүүхэдтэй хичээллэж, орчин нөхцөл нь хүртэл хувийн сургуулиас давуу болжээ.
Гэтэл Хотхоны бага сургуулийг эсэргүүцэж байгаа хувийн сургуулийн төлөөлөл маш их эсэргүүцэж байна. Төр сайн сургуультай болохоор бухимдаж байгааг би ойлгож байна. Монголын хүүхдүүдийн сурах эрхээр дураараа бизнес хийж болохгүй.
Эх сурвалж:
Vip76.mn