Ерөнхий боловсрол1 мин унших
Төрөлжсөн ахлан сургууль бол боловсролын чанарыг шинэ шатанд гаргах тогтолцооны шинэчлэл

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Төрөлжсөн ахлан сургуулийн талаарх байр суурь, бодлогын шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Төрөлжсөн ахлах сургуулиудын энэ загвар бол боловсролын салбарт хийж байгаа маш том шинэчлэл.
Энэ нь дан ганц хүртээмжийн асуудал шийдээгүй. Боловсролын чанарыг шинэ шатанд гаргасан тогтолцооны шинэчлэл. Өнөөдөр дэлхий нийтээр төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоо руу шилжиж байна.
Хөдөө орон нутагт байгаа шилдэг, авьяаслаг хүүхдүүдийг нээх, тэдэнд шинэ боломжуудыг олгох хамгийн том шийдэл болвол төрөлжсөн ахлах сургууль гэдгийг онцолж хэлье. Энэ хөтөлбөрөөс маш том үр дүнгүүд гарна. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна.
Нэгдүгээрт, суралцагчийн хэрэгцээ, авьяас, сонирхолд суурилсан сургалт, зохион байгуулах боломжийг бүрдүүлж, суралцагч өөрийн, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай уялдсан хичээлийг гүнзгийрүүлэн суралцаж, суралцах идэвх, амжилт дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаарт, дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах, академик бэлтгэлийг эртнээс хангаад, кредитээ дүйцүүлээд, суралцах боломжууд нь нээгдэж байгаа.
Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн уялдаатай холбоотой Монгол Улсад үүссэн гажуудлуудыг арилгаж, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр хүний нөөцүүдээ бэлдэж авахад төрөлжсөн ахлах сургууль онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
Эх сурвалж:
Vip76.mn