Агаарын бохирдол1 мин унших
Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байна

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байна. Төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, 15 яам, агентлаг, нийслэлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг боловсруулжээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хагас кокосын түлшинд шилжснээр агаарын чанар сүүлийн жилүүдэд дунджаар 50 хувь сайжирсан үзүүлэлттэй байна.
Энэ үзүүлэлтийг ахиулах нь хот суурин газрын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдрах орчны чанарыг сайжруулах, хотын тогтвортой хөгжлийг хангах үндсэн нөхцөлүүдийг бүрдүүлэх юм.

Төлөвлөгөөний төсөлд
1. Хууль эрх зүй
2. Хатуу түлш
3. Эрчим хүч
4. Авто тээвэр
5. Дотоод орчны агаарын чанар
6. Агаарын чанарын хяналт-шинжилгээ
7. Дулаан-ногоон технологи гэсэн 7 үндсэн бүлгийн хүрээнд нийт 58 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ.
Тодруулбал, агаар бохирдуулагч бодисууд болох
-PМ2.5 тоосонцорыг 66 хувиар
-РМ10 тоосонцорыг 77 хувиар
-Хүхэрлэг хийг 64 хувиар
-Азотын давхар ислийг 15 хувиар бууруулна.
Эх сурвалж:
Vip76.mn