Аюулгүй байдал, Тусгаар тогтнол1 мин унших
2026 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг үүргэдлээ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр (2026.11.04) өргөтгөсөн шуурхай хуралдаан зарлаж, батлан хамгаалах салбарын цаг үеийн асуудал, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө.
Хуралдаанаар Зэвсэгт хүчний бэлэн байдал, сургалт бэлтгэл, бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах, амьдрах орчин нөхцөл болон салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний явцын талаар хэлэлцэв.

Мөн 2026 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, 2027 оны үйл ажиллагааны бэлтгэл ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут бүх шатны удирдах албан тушаалтнуудад ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж:
Vip76.mn