УИХ-ын үйл ажиллагаа3 мин унших
Д.Рэгдэл: Монгол бахархлын өдрийг энэ цаг үеийнхээ он тоололд тогтоож оруулж болох уу!
УИХ-ын чуулганы /2026.11.05/-ны өдрийн хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
1 дүгээрт энэ тогтоолын нэр дээр Их Монгол Улс байгуулагдсаны улсын 820 жилийн ойг тохиолдуулан Монголын болон эзэн хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай гэчихвэл болохгүй юу? Яагаад гэвэл Монголын гэж оруулж ирж байгаа нь бид Их Эзэн Чингис хаанаас өмнө төрт ёсны уламжлалтай байсан гэдгээ дурдаад авах нь зөв. 2 дугаарт бид Монгол бахархлын өдрийг дандаа өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Жилээс жилд улам их аятайхан олны талархал хүлээсэн үйл явдал болдог. Монгол улсад төрийн бүх үйл хэрэг юйлийн тооллоор явдаг. 1262 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг яг хэдэн сарын хэдний өдөр байсан юм гэдгийг тогтоогоод, одоо тогтооход хэцүү биш. Нэг өдөр тогтоодог болчихвол юблийн тоололдоо оруулаад. Энд ямар нэгэн бэрхшээл байна уу? Эсвэл ондоошиллоо хадгалах гээд заавал өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд жил болгон өөр өөр өдөр үүнийгээ тэмдэглээд байх уу үгүй юу гэсэн нэг ийм асуулт байна.
Энэ тогтоолын төслийн 1.2, 1.4, танилцуулгад нэг ижил бичлэгийн алдаа байх шиг байна. 1.2 дээр жишээлбэл эх сурвалж, археологийн таслал угсаатны зүйн судалгааны бүтээлийг хэвлэн нийтлэх гэж байгаа. 1 дүгээрт энэ археологи угсаатны зүй гэвэл зөв бичлэг болно. Тэрнээс гадна заавал археологийн гэж бичээд байгаа нь ямар учиртай юм? 2 дугаарт мөн энэ дотроо судалж гэснийхээ дараа яагаад түүх гэдэг үг оруулсангүй вэ? Түүх, археологи, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг нийтлэх гэвэл илүү ойлгомжтой. Яагаад гэвэл түүх гэдэг нь энэ 2 шинжлэх ухааныхаа эцэг шинжлэх ухаан. Энэ заалтыг 1.4 дээр яг тэгээд биччихсэн. Ном гээд холбоотой ном, түүх, таслал, археологи, таслал, угсаатны зүйн судалгааны бүтээл гэвэл хэллэгийн, агуулгын хувьд зөв болмоор байгаа. Яагаад ингээд бичээд байгаа нь цаанаа логиктой байж болох юм. 3 дахь асуудал манай эрдэмтэд маань тулгар төр гэдэг үгнээс татгалзаад 2 3 жил яриад байгаа. Тулгар төр гэдэг нь ерөөсөө л анхны төр гэсэн утгатай.
Монгол Улсад Их Монгол Улсаас өмнө Хүннүгийн төрт ёс байлаа гэдгийг бид сайн ойлгодог боллоо. Одоо судлаачид маань тэрнээс өмнө 3 мянган жил орчмын өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөн төрт улс байсан байна гэдэг бүтээлийн эш олоод байгаа. Тийм учраас тулгар гэдэг үгнээс тойрох нь зөв гэдэг эрдэмтдийн саналыг энэ тогтоолын төсөлд ямар нэгэн байдлаар оруулаад 1.4 дээр байгаа Тулгар гэдэг үгийн оронд Монгол төрийн үүсэл гэж оруулаад явчихвал болох уу гэдэг ийм 4 асуулт байж байна.
