Байгалийн гамшиг1 мин унших
Нөмрөгийн дархан цаазат газарт үлдсэн ан амьтдад биотехникийн арга хэмжээ авна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.11.04/-ийн хуралдаанаар Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 56,3 хувиар, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 68,5 хувиар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Нөмрөгийн сав газарт гарсан хээрийн түймэр 528,8 мянга талбайг хамарч нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь устсан судалгаа гарчээ. Хохирол тогтоох судалгааг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байна. Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гарган Нөмрөгийн дархан цаазат газарт үлдсэн ан амьтдад биотехникийн арга хэмжээ авч, өвс тэжээл байршуулахаар шийдвэрлэсэн байна. Хохирлын хэмжээг бүрэн гаргаж богино дунд урт хугацааны нөхөн сэргээх төлөвлөгөө гарган ажиллана БОУАӨЯ-ны сайд хэллээ.
Хамгийн чухал нь дархан цаазат газарт гарсан түймэрт хариуцлага хэн хүлээх вэ. Буруутай этгээдэд заавал хариуцлага тооцох ёстой УИХ-ын гишүүн Н.Алтаншагай онцлов.
Эх сурвалж:
Vip76.mn