Төмөрлөг үйлдвэрлэл1 мин унших
Дарханы төмөрлөгийн үйлдвэр “Үндэсний баялгийн сан”-д 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон “Дархан минж” компаниудаар зочиллоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Үндэсний баялгийн сан”-д 36 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон нутагтаа 116 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төлөөд байна.
Харин “Дархан минж” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулан, 720 тн желатин, 300 тн амин хүчлийн бордоо үйлдвэрлэж, 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай.
Төмөрлөг үйлдвэрлэл
Эх сурвалж:
Vip76.mn