Оношилгоо, эмчилгээ1 мин унших
Уушгины хорт хавдрын эмчилгээнд ахиц гарч, найдвар нэмэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг хуваалцлаа.
Мэс заслын өмнө дархлаа эмчилгээнд суурилсан эмчилгээ хийлгээд, дараа нь хагалгаанд орсон уушгины хорт хавдартай (NSCLC) хүмүүсийн урт хугацаанд амьдрах боломж илүү өндөр байгааг Йелийн судлаачдын ажил харуулжээ.
Таван жилийн дараа амьд байгаа хүмүүсийн тооцоолсон хувь:
Дархлаа эмчилгээнд суурилсан эмчилгээ хийлгээд хагалгаанд орсон бүлэгт — 74.3%
Дархлаа эмчилгээгүй, хими эмчилгээнд суурилсан эмчилгээ хийлгээд хагалгаанд орсон бүлэгт — 47.3%
Энгийнээр хэлбэл, 100 хүн тутмын 47 нь гэсэн үзүүлэлт нөгөө бүлэгт 74 орчим байсан гэсэн үг.
Дархлаа эмчилгээ нь хүний өөрийн дархлааг хавдрын эсийн эсрэг ажиллахад тусалдаг. Судалгаанд энэ эмчилгээг ихэнхдээ хими эмчилгээтэй хослуулжээ.
Энэ нь 95 өвчтөний эмчилгээний түүхийг эргэн судалсан үр дүн тул хүн бүрд ижил үр дүн амлахгүй. Гэхдээ хавдрын эмчилгээнд итгэл найдвар нэмсэн мэдээ юм.
Эмч хүний хувьд эдгээр тооны цаана гэр бүлтэйгээ өнгөрүүлэх он жилүүд, үр хүүхдийнхээ өсөж торнихыг харах боломж байгааг боддог.
Шинжлэх ухааны дэвшлийг Монголын өвчтөнүүдэд хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллах нь бидний зорилго. ?
Эх сурвалж: OncoDaily / Йелийн судлаачдын судалгаа.
Эх сурвалж:
Vip76.mn