Ашиг сонирхлын зөрчил1 мин унших
П.Сайнзориг: Усны хуулийн өөрчлөлт Эрдэнэбүрэн, Байдраг, Эгийн гол дээр усан цахилгаан станцуудыг зогсоох эрсдэл дагуулна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Б.Мөнхсоёл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн төслийн зарим зүйл заалт дахь эрсдэл, үр дагаврын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, гараар тодуулсан зүйлийг хасахаар Б.Мөнхсоёл нарын гишүүдийн хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд бүх төрлийн барилга байгууламж /үүнд усны барилга байгууламж бас орно/ барихыг хориглохоор байна. Ингэснээр гүүр, үерийн далан, шудуу, усан цахилгаан станцууд болох Эрдэнэбүрэн, Байдраг, Эгийн гол дээр усан цахилгаан станцууд зогсох эрсдэл үүсэх нь ээ.

Засгийн газар ч мөн тодорхой ийм агуулгыг санал дүгнэлтээрээ өгчээ.
ЭЗХЯ өнөөдөр Байдрагийн 30 мвт усан цахилгаан станцын сонгон шалгаруулалт зарлах байгаатай зэрэгцээд ийм зүйл оруулж ирж байна. Эгийн гол дээр станц барьж болохгүй гэсэн үг. Наад зах нь жижиг модон гүүр ч барьж болохгүй болж байна.

Хууль санаачлагч Усны хуулийн 22.4 дэх хэсэгт заасан 2 сайдын журмаар зохицуулна гэж тайлбарлаж байгаа, гэтэл хууль давсан журам байх боломжгүй, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль зөрчигдөнө. Өмнө хүчлээд журмаар шийддэг байсан байх. Хууль тогтоомийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль давсан журмыг тас хориглосон, О.Номинчимэг гишүүн ахлаад батлуулсан.
Энэ улс хөгжих ёстой биз дээ!? Үерийн эрсдлээс иргэдээ хамгаалах ёстой биз дээ
Эх сурвалж:
Vip76.mn