Түүх, уламжлал1 мин унших
Монгол бахархлын өдрөөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдлаа

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” бол Монголчууд бидний хувьд өвөг дээдсийнхээ түүх, их үйл хэрэг, төрт ёсны уламжлал, үндэсний үнэт зүйлсээ эргэн санаж, бахархан дээдлэх эрхэм өдөр билээ.
Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Их Эзэн Чингис хааны өв, үзэл санаа, эв нэгдэл, төрт ёсны уламжлал нь өнөөдөр ч бидний үнэт өв, бахархал хэвээр байна.
Түүхээ мэддэг, өв соёлоо дээдэлдэг, эв нэгдлээ эрхэмлэдэг, эх орныхоо ирээдүйг хамтдаа бүтээдэг байх нь Монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага юм.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Монгол Улс минь мандан бадрах болтугай!


Түүх, уламжлал
Эх сурвалж:
Vip76.mn