Төв аймаг1 мин унших
Зуунмод хотод Математик, Байгалийн ухааны төрөлжсөн ахлан сургууль нээлтээ хийлээ

Төв аймгийн Зуунмод хотод Математик, Байгалийн ухааны төрөлжсөн ахлан сургууль нээлтээ /2026.11.09/ хийлээ.
“Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нь 640 хүүхдийн суудалтай бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэсэн сургалтын нэгдсэн тогтолцоогоор үйл ажиллагаа явуулна. Ингэснээр хүүхэд бага боловсролоос ахлах анги хүртэл нэг орчинд тасралтгүй суралцахын зэрэгцээ ахлах ангиасаа өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой болох билээ.
Тус ахлах сургууль 10-12 дугаар ангийн 5 бүлэгт 163 сурагч, 17 багш ажилтантай математик, байгалийн ухааны хичээлээр төрөлжин хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Нээлтийн арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, С.Эрдэнэболд нар оролцон шинэ сургуулийн хамт олонд сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа.
Суралцагч өөрийн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай уялдсан хичээлийг гүнзгийрүүлж судлах, дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах академик бэлтгэлээ эртнээс ханган кредитээ дүйцүүлэн суралцах, хөдөлмөрийн зах зээлийн уялдаатай холбоотой Монгол Улсад үүссэн гажуудлыг арилгах, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр хүний нөөц бэлдэх зэрэгт төрөлжсөн ахлах сургууль үр дүнгээ өгөх юм.




Эх сурвалж:
