Аюулгүй байдал, Тусгаар тогтнол1 мин унших
"Эх оронч Монгол" сургалт, өдөрлөг 21 аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр Орхон аймагт болсноор, Монгол Улсын 21 аймгийг хамарсан үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь батлан хамгаалах үйл хэргийг зөвхөн цэргийн байгууллагын хүрээний асуудлаар хязгаарлалгүй, төр, иргэн, нийгмийн хамтын оролцоо, үндэсний аюулгүй байдал, эх оронч хүмүүжлийн нэгдмэл зорилго болохыг олон нийтэд таниулахаар чиглэж байна.
Өдөрлөгийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлт” бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, нийгмийн баталгааг сайжруулах, Зэвсэгт хүчний бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм.
Тус арга хэмжээнд “Алдар” спорт хороо спортын зарим тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулан Орхон аймгийн ард иргэд, хүүхэд залууст нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг сурталчиллаа.





Эх сурвалж:
