Оюутолгой1 мин унших
Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох өргөдлийг өнөөдөр Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болно. Энэ удаагийн хуралдаанаар "Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх" асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай иргэний өргөдлийг хэлэлцэхээр болжээ.
Иргэн Х.Оюунбилэг 10-р сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд дээрх өргөдлийг санаачилж, ердөө 10 гаруй хоногийн дотор 100.475 иргэний санал авч улмаар УИХ-аар хэлэлцэхээр болж ӨБХ, ЭЗБХ-нд шилжүүлсэн билээ.
Оюутолгой
Эх сурвалж:
Vip76.mn