1 мин унших

Б.Мөнхсоёл: Хойч үедээ УС ҮЛДЭЭЕ!

Б.Мөнхсоёл: Хойч үедээ УС ҮЛДЭЭЕ!

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх, үргэлжилнэ.

Уг төслөөр төрийн үйлчилгээний барилга байгууламжийг усны онцгой хамгаалалтын бүсэд барихыг хориглох заалтыг сэргээж байгаа. Тодруулбал, хэлэлцэж буй Усны тухай хуульд өөрчлөлт оруулах заалтын хүрээнд ҮЕР, УСНААС ХАМГААЛАХ ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ, ГҮҮР, УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ХОРИГЛООГҮЙ.

Хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь

Хуулийн 22.2.1 дэх өмнө нь мөрдөгдөж байсан хязгаарлалтыг сэргээхээр оруулж байгаа юм. Уг заалтаар усны онцгой хамгаалалтын бүсэд төр, хувийн хэвшлийн нэрийн дор төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор болон дээр байрлах замын байгууламж, түүнтэй холбоотой инженерийн сүлжээ, бүтэц барихыг хориглоно.

Уг заалтыг тодруулбал:

1 дүгээр зүйл. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын “онцгой хамгаалалтын бүсэд” гэсний дараа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад” гэснийг хассугай.

Бид ирээдүй хойч үедээ зориулан усаа хамгаалж үлдээх учиртай. Усны тухай хуулийн энэхүү өөрчлөлтийг дэмжин ажиллаж байгаа УИХ-ын олон гишүүд байна.

Эх сурвалж:

Vip76.mn

Холбоотой мэдээ