Оуютан, залуусын хөгжил1 мин унших
О.Саранчулуун: Хүүхэд, залуучуудын бодлогын завсарт өсвөр үеийнхэн болон ялгаатай хэрэгцээтэй залуусыг орхигдуулж болохгүй

Өнөөдөр /2026.11.09/ УИХ-ын Соёл, спорт, залуучуудын дэд хорооны хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон шинээр боловсруулж буй Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, салбарын яам, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хүргэлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуу:
Залуучуудын асуудал нэг яамны хүрээнд шийдэгдэхгүй. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орон сууц, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогын уялдаа, хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг, хариуцлага, санхүүжилтийг тодорхой болгох шаардлагатай. Ялангуяа хүүхэд, залуучуудын бодлогын завсарт өсвөр үеийнхэн болон ялгаатай хэрэгцээтэй залуусыг орхигдуулж болохгүй.
Шинэ хуулийн үр дүн залуучуудын өдөр тутмын амьдралд мэдрэгдэх ёстой. Тэдний дуу хоолой, бодит хэрэгцээнд тулгуурлаж, хөгжих боломжийг нь хязгаарлаж буй саадыг арилгасан, хэрэгждэг зохицуулалттай хууль болгох нь чухал.

Эх сурвалж:
Vip76.mn