Дорнод1 мин унших
Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2027 онд шинээр 26 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний төлөвлөлт, цаашдын хамтын ажиллагааны талаар Дорнод аймгийн удирдлага, удирдах ажилтнуудад мэдээлэл өгч, санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:
Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгөөр 2027 онд шинээр 26 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжих нийт 45 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд 2029 он гэхэд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн. Олон жил он дамжин хэрэгждэг, төсөвт өртөг нэмэгддэг, гацдаг, царцаагддаг байдлыг шийдэх ёстой.
Тиймээс 2025 оноос хойш төсөвт тавигдсан төслүүд 1-2 жилийн дотор хэрэгжихээр төлөвлөгдсөн нь үүнд бид анхаарч ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашид аймаг, орон нутаг, сумдуудтайгаа бүсээс сонгогдсон гишүүд хамтран хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, нэгдсэн төлөвлөлт дээр нэг байр суурьтай ажиллах хэрэгтэй байна.



Эх сурвалж:
Vip76.mn