Онцлох мэдээ1 мин унших
УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан шинээр ашиглалтад орсон ӨЭМТ-үүдэд ажиллав

Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8 болон 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн хийгдэж дуусан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.



УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байх үеэсээ л дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг стандартын шаардлагад нийцсэн байртай болгох чиглэлд олон ажлуудыг эхлүүж байсан юм. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө эхлүүлж байсан дээрх хоёр ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн биеэр очиж танилцлаа.

УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “Өмнө нь хорооны байранд нь маш давчуу байдалтай байсан ӨЭМТ маань маш сайхан байртай болж. Дүүргийн хэмжээнд бид бүхэн ӨЭМТ-үүдийг зориулалтын байртай болгох чиглэлд олон ажлуудыг эхлүүлж байсан нь өнөөдөр бодит ажил хэрэг болсонд баяртай байна. Миний хувьд хагассайн өдөр бүр тойрогтоо ажилладаг. Энэ хүрээндээ өнөөдөр ашиглалтад орсон хоёр өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна” гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан




