Үйл явдал1 мин унших
Тусгаар тогтнолт Монгол Улс минь мөнхөд мандан бадраг!

Хөх тэнгэрийн дор хийморьтой,
Хөрст дэлхийдээ эзэн заяатай,
Өвөг дээдсийнхээ түүхээр бахархалтай,
Өнө мөнхийн тусгаар тогтнолтой Монгол түмэн билээ, бид.
Төрт ёсны түүхээ хүндэтгэж,
Тусгаар тогтнолоо эрхэмлэж,
Үндэсний эв нэгдлээ бататгаж,
Үр хойчийнхоо гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх эрхэм үйлсэд Монгол хүн бүрийн сэтгэл, зүтгэл нэгдэх болтугай.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн баярын мэндийг элгэн садан, эрхэм хүндэт Монгол түмэндээ өргөн дэвшүүлье.
Алтан соёмбо минь мөнхөд гэрэлтэж,
Алаг дэлхийд Монголын нэр дуурсаж,
Айл өрх бүрийн гал голомт бадарч,
Ард түмэн минь аз жаргалаар бялхах болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадраг!
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Баярмагнайн Баярбаатар
