Түүнийг эрх мэдлээ ашиглаж өндөр настнуудын 1 сая төгрөгийн үлдэгдэл болох 300 гаран мянган төгрөгийг олгосон гэдэг. Тэрбээр энэ талаар өөрөө ярихдаа “Нэг сая төгрөгийг хууль зөрчиж тараасан гэдэг л юм. Дархан-Уул, Архангай, Дундговь гэсэн гурван аймагт тараасан. Эдгээр гурван аймагт нэг сая төгрөгийг гүйцээж өгсөн маань үнэн. Үүнийг би ганцаараа шийдээгүй. Ингэснээр намайг эрх мэдлээ хэтрүүлээд нэг сая төгрөгөө тараачихлаа гэж ярих болсон. Би хуулиа л хэрэгжүүлсэн” хэмээн хийсэн хэргээ хүлээжээ.