Байр суурь2 мин унших
Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэлт өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч ts8060
Хуулийн төсөлд Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэж байх, ингэхдээ Улс тунхагласны баярын амралтын өдөр давхцаж байгаа учир тэмдэглэлт өдөр болгож улмаар бүх нийтээр амрахгүй байхаар тусгажээ.
Энэ өөрчлөлтийг Ц.Баярсайхан гишүүний хувьд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.
Мөн Д.Лүндээжанцан гишүүн “Арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс Үндсэн хуульдаа тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Тиймээс бүх нийтийн амралтын өдрийг тэмдэглэлт өдөр болгож улмаар амрахгүй байх өөрчлөлтийг дэмжихгүй байна. Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь бол зүйтэй. Тиймээс энэ хуулийн төслийг дутуу боловсруулсан байна. Тиймээс төсөл санаачлагчид эргүүлж татаад сайн боловсруулаад дахиж оруулж ирээч” гэв.
Харин Л.Цог “Хуулийн төслийг дутуу боловсруулсан зүйл байхгүй. Энэ өдөр амардаг хэвээрээ байл гэвэл болно шүү дээ. Энэ өдрийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдүүлэхээр оруулж ирсэн гэдгийг гишүүд анхаарах хэрэгтэй. Төслийг хэлэлцэх явцдаа амралтын өдөртэй байх эсэхийг шийдээд явж болно” гэж байлаа.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад 70,2 хувийн саналаар Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэлт өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэхээр болов.