Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Хүүхдийн аюулгүй байдлыг хангах нарийн зохицуулалтуудыг тодруулах ёстой
Сэтгүүлч Х.Оюумаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Х.Оюумаа
УИХ-ын чуулганы 2026.11.20-ны өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос хурдан морины уралдаан сунгааг 18 нас хүртэлх хүүхдээр уралдуулахыг хориглочихсон байхад шийдвэрийг зөрчөөд өнөөдөр өчнөөн газар осол гэмтэл гарч нууцаар уралдуулсан. Энэ хүмүүстээ хариуцлага тооцох тухай хууль ярих ёстой байхад яагаад тэрийг нь өшөө зохион байгуулъя гэдэг хууль яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцсон, ямар шатандаа явагдаж байна.
Хоёрдугаарт, хуулийн төслийн 10-ын штрих 2 дээр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу түүнээс өмнө цаг агаартай уялдуулан товлоно гэж байгаа. Цаг агаарын бодит эрсдэлээ хэн нь, ямар шалгуураар, яаж үнэлэх юм, тэрийг нь энд яаж тусгаж байгаа юм бэ? Дараагийн асуудал нь дулаан, салхи, ус цас нэвтрүүлэхгүй хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ гэсэн байна. Энэ хувцас чинь мориноос унахгүй байх, гэмтэхгүй байх эрсдэлгүй байна гэдэг баталгааг нь хувцас чинь өгөх юм уу, яаж баталгаажах вэ? Хүн мал эмнэлгийн тусламжийн цэгүүд ажиллуулна гэж байгаа. Нийгмийн эрүүл мэндээр өчнөөн жил бид ярихад осол гарсны дараах тусламж, ослоос урьдчилан сэргийлэх тусламжтай адилхан биш.