Үйл явдал1 мин унших

Яам, агентлагуудын удирдлагуудыг сайшаав

Яам, агентлагуудын удирдлагуудыг сайшаав
Монгол улсын Ерөн­хий сайд Н.Алтанхуяг

Яам, агентлагийн удирд­лагуудтай сар бүрийн сүүл­чийн баасан гарагт хийдэг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” цахим хурал өнгөрсөн баасан гарагт боллоо.

“Шинэч­лэлийн Засгийн газрын ажилд иргэд, олон нийт сэтгэл ханамжтай байгаа нь Ерөн­хий­лөгчийн сонгуулийн сурталчилгааны үеийн судалгаанаас ажиглагдсан байна. Энэ бол яам, агентлагуудын ажилтнуудын арван сарын хичээл зүтгэ-лийн үр дүн юм шүү” гэж Ерөн­хий сайд Н.Алтанхуяг хэл­лээ.

Яам, агентлагуудын удирдлагуудыг сайшаавтөрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан ТҮЦ машинууд

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэл­сэн, “Гудамж” төслөөр нийслэлийн өнгө төрхийг шинэчилж байгаа, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан ТҮЦ машинууд суурилуулсан, бүтээн байгуулалтын ажлын яв­цыг даваа гараг бүрт олон ний­тэд нээлттэй мэдээлдэг бол­сон зэргийг Засгийн газрын тэргүүн энэ сарын онцлох ажлаар нэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрын ажлын үр дүн эхнээсээ гарч, хийснээ хүлээн авч байгааг сонгуультай хол­бон шүүмжлэх хандлага бай­сан. Энэ мэтээр ярьж шүүм­жилж байсан ч бид төлөвлөс­нийхөө дагуу ажилласан, энэ эрчээрээ ч ажлаа үргэлжлүүлэх болно.

Ирэх сард гэхэд Баянхонгорын зам болон За­мын-Үүд боомтын шинэч­лэл өргөтгөлийг ашиглалтад оруул­на. Тавантолгойн цахил­гаан станцын шав тавина, төмөр замын далангийн ажлын явцтай танилцах юм байна.

Сэтгүүлч zaya

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2015
  4. 2014

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008