Байр суурь2 мин унших
Ж.Бат-Эрдэнэ: 4G технологийг нэвтрүүлснээр интернетийн хурд тав дахин нэмэгдэнэ
Сэтгүүлч davaadorj
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч davaadorj
4G технологийг нэвтрүүлэхэд хэд хэдэн зүйл шаардлагатай. Нэгдүгээрт харилцаа холбооны салбарын хэрэглэгчид 4G-д шилжихэд бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт 4G-гийн зах зээлд хөрөнгө оруулах бололцоо бүрдэх ёстой. Гадны байгууллагуудтай хийсэн судалгаагаар 4G үйлчилгээний дэд бүтцийг харилцаа холбооны салбарын аж ахуй нэгжүүдэд байгуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон. Уг үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байна гэсэн үг.
Манай компани Солонгосын корпорацитай хамтраад 4G-гийн дэд бүтцийг бий болгож түүн дээрээ үндэслээд бөөний урсгалын сүлжээний үйлчилгээг нэвтрүүлэх бизнес загварын судалгаа хийсэн. Судалгаанаас харахад бидний хэрэглээд 4-5 жил болсон 3G үйлчилгээний хэрэглээ дөнгөж 17 хувьтай байна. Харин хэрэглэгчдийн гар дээр буй төхөөрхөмжийг аваад үзэхээр бараг 30 хувьтай болчихсон. Тэгэхээр 4G үйлчилгээний хэрэгцээ зайлшгүй гэж дүгнэж болно. Дээр дурьдсан бизнес загварын дагуу хөрөнгө оруулалтын өгөөж 28 хувьтай гарч буй учраас уг төслийг Монголд хэрэгжүүлэх бололцоотой.
Ямар технологи, ямар хөрөнгө оруулагчийг сонгохоос шалтгаалаад хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй. Бид эрсдлийг тооцож, үндэсний аюулгүй байдалд тулгуурласан технологийн судалгааг хийсэн учир өртөг өндөр гарч байгаа. 406 нь сая доллараар сумын төвийн түвшинд хүртэл 4G технологийг нэвтрүүлж болно.
Ачааллыг балансжуулна гэдэг бол бизнесийн үр ашгийн үндсэн загвар. Ухаалаг утас хэрэглэгчдийн олонхи нийслэл, аймгийн төвүүдэд байдаг учраас эхний ээлжинд тэдний хэрэглээний урсгалыг идэвхжүүлэх чиглэлд, өөрөөр хэлбэл хүн ам ихээр төвлөрсөн хэсэгт хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өгөгдлийн урсгал бага газарт хөрөнгө оруулвал бизнес эрсдэлд орно. Тэгэхээр төсөл Улаанбаатараас орон нутаг гэсэн чиглэлтэй хэрэгжинэ.