Онцлох мэдээ2 мин унших
Г.Нанжид: Сум хөгжүүлэх сангаас 10 саяын зээл хүссэн ч бүтээгүй

Сэтгүүлч unursaikhan
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч unursaikhan
Цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2002 онд тэтгэвэртээ гараад ногоо тариалж эхэлсэн.
Хувиараа газар тариалан эрхэлж байгаа хүмүүст техникийн асуудал их хүндрэлтэй байдаг. Тоног төхөөрөмж хэрэгцээтэй байна. Сум хөгжүүлэх сан болоод аймаг орон нутагт ирдэг бусад зээлүүд хүртээмж ерөөсөө байдаггүй. Заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Хамрагдах гэж үзсэ нь ганцийг нь ч авч чадаагүй.
Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах гэхэд барьцаа шаарддаг. Би сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээлийг хүссэн ч бүтээгүй. Ер нь ногоо тарих гээд үр авья гэхэд санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Гэхдээ үүнийг банкны зээлээр л аргацаадаг.
Зоорь барих байсан. Учир нь ногоочин бидэнд хураасан ногоогоо хадгалах агуулах их хэрэгтэй байдаг. Зоорьтой болчихвол адгийн наад зах нь ногоогоо хямд борлуулахгүй. Хадгалж байгаад хавар өвөл борлуулна шүү дээ. Одоо бол хөлдөөхөөс болгоомжлон хурдан хямд үнээр ченжүүдэд борлуулдаг юм. Ийм зоорьгүй учраас сургууль, эмнэлгийн зоорийг түрээсэлдэг.
Манай Халиун суманд тийм хүндрэл гардаггүй. Их устай газар. Харин ч янз бүрийн хортон шавьж байдаггүй, хор цацах шаардлагагүй. Ёстой экологийн цэвэр бүтэгэдэхүүн л тарьж байна.
Аймгийнхаа зах дээр борлуулдаг. Хот руу хүргэж зарья гэвэл бөөн зардал чирэгдэл болж өртөг нь нэмэгдэнэ. Тэрэн дор аймагтаа зарахад асуудалгүй. Манай ногоо бол шинжилгээний бичигтэй зардаг учир цэвэр байгалийнх гэдгийг нь мэдэж болно. Бид хөх тариа, төмс ногоо тарьдаг. Байцаанаас бусад ногоог тарьдаг.