Байр суурь2 мин унших
Б.Хандмаа: Малчдын залгамж халааг бэлдэх асуудлыг ярих хэрэгтэй

Сэтгүүлч unursaikhan
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч unursaikhan
Сүү цагаан идээгээр оролцож байна. 2011 онд Төв аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан хэвийн боовны хэлбэртэй ааруулаараа оролцож байна даа. Хүмүүс их сонирхож байгаа. Бид өрхийнхөө үйлдвэрлэлийн чиглэлээр сүү цагаан идээ боловсруулдаг. Малчин бид нарт асуудал бишгүй л гардаг.
Үгүй ядахдаа сүү цагаан идээгээ боловсруулаад бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчдийн гар дээр тавихад сав баглаа боодол хэрэгтэй байдаг.
Төв аймгийн брэнд болсон хэвийн ааруулны шагнал
Үүнд л зах зээлийн дэмжлэг хэрэгтэй юм шиг санагддаг. Манайх брэнд ааруулаа захиалгаар хийдэг. Баяр ёслол, цагаан сар, хурим найрын үеэр захиалга их ирдэг.
Борлуулалтаа сайжруулахын тулд үзэсгэлэн худалдаанд их оролцдог. Тэгээд захиалгаар л ааруулаа хийдэг. Бусад үеэр нэг их борлуулаад байдаггүй.
14 жил мал маллаж байна. Түүнээс өмнө төрийн алба хашиж байсан. Малчин хүний хувьд буянт малынхаа буянаар дөрвөн хүүхдээ сургууль соёлыг нь дүүргэсэн.
Ер нь мал маллана гэдэг сайхан. Ашиг шимийг нь авахын тулд маш их арчилгаа, маллагаа ихтэй. Бид хоёрт гэхэд залгамж халаа байхгүй. Хүүхдүүд маань хотод ажиллаж, амьдардаг. Ер нь одоо дандаа өндөр настай хүмүүс мал маллаж байна. Үнэхээр малчдынхаа залгамж халааг бэлдэх асуудал удахгүй яригдаж эхлэх байх.