Үйл явдал2 мин унших

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, НИТХ-ын тэргүүлэгч Б.Баатарзориг МАН-ын Эдийн Засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар СХД-ийн 15-р хороонд ажилласан юм.

МАН-ын  дарга,  УИХ-ын дэд дарга М.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүд өчигдөр СХД-т ажиллаа.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, НИТХ-ын тэргүүлэгч Б.Баатарзориг МАН-ын Эдийн Засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар СХД-ийн 15-р хороонд ажилласан юм. Тус хороонд хүндрэлтэй асуудлууд олон байгааг иргэд хэлсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг тавилаа.

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Хамгийн наад зах нь “Хархорин” захын ойр орчимд архичид олноороо байдаг, тэдгээрийг дагаад биеэ үнэлэгчид үүрлэсэн тул орой үдшийн цагаар гадуур гарахад, хүүхэд багачуудаа салхилуулахад маш хэцүү, дээрээс нь архичид хаа сайгүй хэвтэж, орилж  байх нь дүүргийн маань өнгө үзэмжид ч муугаар нөлөөлж байна гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Мөн тус дүүрэгт гар дээрээс худалдаа хийх асуудал хэдэн арван жил үргэлжилсэн бөгөөд төр засгийн зүгээс тэдэнд огт санаа тавьдаггүй гэдгийг наймаачид хэлсэн юм.

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Долларын ханш тэнгэрт хадлаа л гээд байхаас бус юанын ханш хөөрөгдөж байгааг хэлдэг хүн алга.Тиймээс 306 төгрөгт хүрч үнэ нь хадсан юанын ханш ард иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж байгааг анхаарч үзээч  гэлээ.

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Иргэд амьдрал хэцүү байна. Болохгүй байна. Засгийн эрхэнд чаддаг нь гараач, ард иргэдийнхээ амьдралд  анхаараач ээ, сандал ширээний асуудлаа орхиоч ээ  гэдгийг сануулсан юм.

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Мөн тус дүүрэгт хүн ам олноороо суурьшсан тул эмнэлэг, эм тарианы хүртээмж маш муу, дээрээс нь эмч нар нь маш их ачаалалтай ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

Сэтгүүлч batzaya

Эдийн засгийн хямралХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2024
  3. 2015
  4. 2014

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009