Дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын хооронд үүсээд буй “Татварын дайн”-ы нөлөөгөөр нүүрсний үнэ огцом унаж Монгол Улсад эдийн засгийн аюул нүүрлээд байгаа энэ цаг үед эдийн засагч, УИХ-ын гишүүн Б.Найдалаа үндсэн 3 зүйл дээр анхаарах шаардлагатайг онцолж байна.
Одоогийн томилогдох Засгийн газар гадна дотны хөрөнгө оруулагчдынхаа улс төр нь тогтвортой, засаг нь бужигнахгүй хөрөнгө оруулж болох юм байна гэсэн итгэлийг алдахгүйгээр яаралтай Засгаа байгуулаад тэр тал руугаа далайцтай ажиллах ёстой
Бизнес хийхэд зөвшөөрлөөс эхлэн татвар, нийгмийн даатгалын өөрчлөлттэй холбоотой эдийн засгаа төрөлжүүлэх ажлуудаа шинэ Засгийн газар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Зарим шаардлагагүй зохицуулалт, журмыг үгүй хийж, иргэд орлого олох боломжийг бүрдүүлэх ёстой.
14 мега төслийг хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ эрэмбэлэх шаардлагатай. Аль нь хамгийн хэрэгтэй юм, ялангуяа эдийн засаг ингэж хүнд байгаа үед гэж тооцоод жагсаалт гаргах хэрэгтэй. Энэ дотор гарцаагүй нэг зүйл бол эрчим хүчний реформ. Төсвийн сахилга батыг сахих ёстой.
10-аад хоногийн өмнө ТЭЦ-3 дээр ноцтой осол гарч эрдэнэт хүний амь эндсэн. Энэ осол нь яаралтай арга хэмжээ авахгүй бол өвөл болоход дулааны хангамж хүрэлцэхгүй хөлдөх аюул үүсээд байгааг албаны хүмүүс сануулсаар байгаа. Гэвч Эрчим хүчний реформ бодит байдал дээр үнэ тариф нэмэхээс өөрөөр хийгдсэн зүйл үгүй гэсэн шүүмжлэлийг бий болгоод байна.
Монгол Улс үйлдвэрлэгч орон болохын төлөө төрийн бодлого чиглэж, Засаг нь ажиллаж байх ёстой. Зөвхөн нүүрснээс хамааралтай эдийн засагтай орон байгаа нь өнөөдрийн нөхцөлийн үндэс болсон. Алдагдалгүй төсөл баталж, харьцааг нь “0”-д дөхүүлэх биш юунд зарцуулж, ямар үр дүнд хүргэж байгаа нь чухал юм. Эдийн засгийн ороо бусгаа энэ цаг үед том том төслүүдээ хийж болох ч үр ашиггүй бол эрэмбийн хойгуурт жагсааж, яг одоо тулгамдаа буй эрчим хүчний салбартаа анхаарч ажиллах нь шинээр байгуулагдаж буй Засгийн газрын эхний ажил байх нь зүйн хэрэг билээ
Эх сурвалж: