"Эдийн засгийн форум"-д Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан, Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан, Хариуцлагатай ардчилал сангийн удирдах зөвлөл Х.Тэмүүжин нар Ардчилсан намын үзэл баримтлал болоод эдийн засгийн харилцан хамаарал, бизнест тулгардаг саад бэрхшээл, хууль эрх зүйн орчны талаар илтгэл хэлэлцүүлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ,
"Уул уурхайн баялгийг олборлож олсон мөнгөө халамж болгон ард иргэддээ тэгшитгэн хуваарилах замаар улс орныг удирдах гэсэн, удаан засаглах гэсэн бодлогыг эрх баригчид хэрэгжүүлж байна. Энэ бол тэдний ялалтын стратеги, нууц хөзөр нь. Тэгвэл тэдний иргэдээс нууж, өөрсдийнхөө итгэл болгосон энэ "ТРОЙ МОРЬ"-ийг нь ялах бүтээмжийг дэмжсэн, хувийн өмч, эрх чөлөөг эрхэмлэсэн тийрэлтэт бодлогыг дэлгэн гаргах шаардлага АН-ын мянга мянган гишүүд та бидний өмнө байна" гэв.
Эх сурвалж: