Үйл явдалСонгинохайрхан дүүрэг1 мин унших

"Шийдэл" төсөл хэрэгжиж эхэллээ

"Шийдэл" төсөл хэрэгжиж эхэллээ
"Бид шийдье" уралдаан

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар "Шийдэл" төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Төсөлтэй холбоотойгоор хоёр ажлын хэсэг байгуулагдаад ирсэн өргөдлийг бүртгэлжүүлэх ажлыг хийгээд байна. Одоогоор газартай холбоотой 200 гаруй өргөдөл, иргэний бичиг баримтын зөрчил арилгахтай холбоотой 20-иод өргөдөл хүлээн аваад байна.

"Шийдэл" төслийн хүрээнд "Бид шийдье" уралдааныг хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын дунд зохион байгууллаа. Тэдний зүгээс олон зөв зүйтэй санаачилга гарсан. Ийнхүү "Шийдэл" төслийн гараа амжилттай байлаа.

Сонгинохайрхан дүүрэг

Сэтгүүлч sevjid

Холбоотой мэдээ

Орон нутгийн хөгжил