Үйл явдал1 мин унших

“MONGOLIA OPEN-2015” тэшүүрийн олон улсын тэмцээн боллоо

“MONGOLIA OPEN-2015” тэшүүрийн олон улсын тэмцээн боллоо
"Сүүтэй монгол" үндэсний аян

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Сүүтэй Монгол” Үндэсний аяны хүрээнд Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд 2015 оны 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “MONGOLIA OPEN-2015” Гүйлтийн тэшүүрийн залуучуудын Олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг сүүн бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж оролцлоо.

Энэхүү тэмцээнд БНСУ, ОХУ, Казакстан, Монгол улсаас нийт 30-аад шилдэг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсон юм. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын хүнсчдийн холбооны Сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн зөвлөл оролцож Монфрэш группын ерөнхийлөгч Т.Насанхүү, ТЭСО корпорацийн Милко ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нар тамирчдад амжилт хүсч үг хэллээ.

Сэтгүүлч Bayartsengel

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2017
  3. 2016

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013