-Тийм ээ. Хойтон жилийн наймдугаар сард хүүхдийн цэцэрлэгийн асуудал ийм хурцадмал байдалд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн гурван жилийн турш маш олон бэрхшээлийг давж байж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулж чадлаа.
Энэ жил цэцэрлэггүй үлдэж байгаа 30 гаруй мянган хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын 1 -нээс энэ үйлчилгээнд хамрагдах боломж бүрдсэн. Харин цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүй эцэг эхчүүд болон цэцэрлэгийн хүрэлцээ муутай байгаа хороо, сум, багийн зүгээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдээ хайн олж бэлтгэл ажилд нь илүү анхаарах хэрэгтэй байх. Ажилгүй байгаа хүмүүст ч бас өөрөө өөртөө ажлын байр бий болгох сайхан боломж шүү.
-Улсын төсөвт хамгийн их мөнгийг цэцэрлэг барихад зарцуулдаг гэж хэлж болно. Жил бүр 30-40 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байна. Гол нь төрж байгаа хүүхдийн тоо үүнээс хэд дахин олон байгаа болохоор энэ маягаар цэцэрлэгийг 100 хувь хангах боломжгүй л дээ.
Цаашдаа 2-3 настай хүүхдүүд Хүүхэд харах үйлчилгээгээр харин 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгээр хүмүүждэг болно. 2-3 настай хүүхэд өвчин тусах магадлал өндөр учраас цөөн хүүхэд гэрийнхээ хажууд эсвэл гэртээ ойр дотны хүний асаргаанд байх нь чухал. 4-5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахын тулд цэцэрлэгээр хүмүүжнэ.
-Хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан нь улсын төсөвтэй холбоотой. ХАХНХЯ-ны төсөвт 50 тэрбум төгрөг суулгаж байгаа. Хэрэв Сангийн яаман дээр хасагдахгүй бол Төсвийн байнгын хороон дээр энэ мөнгийгтэр чигт нь батлуулах ажлыг би хариуцан хийнэ. Сангийн яамыг битгий хасаарай гэдгийг сануулсан байгаа. 2016 оны төсөвт 50 тэрбум суучихвал 30 мянган хүүхэд харах боломж бүрдэнэ.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаад Төсвийн байнгын хороонд өгсөн. Төсвийн байнгын хорооноос Сангийн яаманд чиглэл өгсөн. 170 тэрбумаас 70 тэрбумыг гурван компанид өгөхөөр вексель бичсэн байсныг зогсоосон. Учир нь энэ компаниуд хийсэн ажлынхаа мөнгийг 100 хувь авсан боловч ханшийн апда гдалд зөрүү тооцуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан байна лээ. Мөн 2015 оны төсөвт тусгагдаагүй, шүүхийн шийдвэрээр олгох мөнгийг дараа оны төсөвт суулгадаг хуультай. Тэгэхээр энэ гурван компаниас бусад 257 ААН мөнгөө аваад эхэлсэн гэж ойлгож болно.
-Энэ бол эдийн засгийн өршөөлийн хууль. 2015 оны арванхоёрдугаар сарын 31- ний дотор аж ахуйн нэгжүүд тайлан балансаа зөв болгож, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, бараа материалаа ил болгон нөхөн төлөх боломж бүрдсэн. Харин ААН-үүдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Учир нь мэдээлэл муутайгаас - болоод 2007 оны эдийн засгийн өршөөлийн хуульд аж ахуйн нэгжүүд тэр бүр хамрагдаж чадаагүй учраас хугацаа сунгах шаардлага гарч байсан.
Татварын орчин тийм ч таатай биш байдгаас шалтгаалан ихэнх аж ахуйн нэгжүүд хоёр тайлан баланс гаргах, ажилчдынхаа нийгмийн даатгалый шимтгэлийг дутуу төлөх, зарим орлогын хэмжээгээ нуух явдал байдаг л даа. Үүнд бас төр ч өөрөө буруутай байдаг. Учир нь татвараа үнэнчээр төлөөд ашиг олох бололцоог бүрдүүлж өгөх ёстой.
Мөн эдийн засгийн хямралаас шалтгаалан хүү, торгуульд унасан аж ахуйн нэгжүүд олон байгаа. Эдийн засгийн өршөөлийн дараагаас нэгэнт ил болгосон орлого, хөрөнгөөс илүү татвар орж ирэх нь ойлгомжтой шүү дээ.
-Есдүгээр сарын 7-ноос ээлжит бус чуулган зарлана гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн байгаа. Энэ чуулганаар Өршөөлийн хуулийн хориг болон зургаан сайдыг томилох асуудал хэлэлцэнэ.
Хоригоос шалтгаалан суллагдах ёстой эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд гарч чадахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ ирэх долоо хоногоос шийдчих учраас түр хүлээлтийн л асуудал юм даа.
Өршөөлийн хуулийг хоёр талтай гэж харж байгаа. Нэгдүгээрт, албан тушаалтнуудын хэрэг өршөөгдөнө гэдэг нь томоохон ухралт гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, апбан тушаалтан өршөөгдөхийн тулд хэргээ хүлээсэн байх ёстой, мөн хохирлыг барагдуулах ёстой. Хэлмэгдсэн гээд байгаа хүмүүс би хэлмэгдээгүй, хэргээ хүлээе гэж хэлнэ гэсэн үг шүү дээ. Ингэж буруугаа хүлээгээд хохирлоо төлчихсөн бол өршөөж болохгүй нь юу байхав. Хэлэлцэх үед энэ хоёр талыг нь сайн ярилцах байх гэж бодож байна.