Тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа есөн мянган хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдэд 470 сургагч багш шаардлагатайгаас одоогоор 170 багшийг бэлджээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Дөрөвдүгээр сараас улсын төсвөөс Хүүхэд харах үйлчилгээнд зориулсан санхүүжилтийг олгож эхэлсэн. Энэ хууль хэд, хэдэн чухал ач холбогдолтой” гэлээ.