Үйл явдал1 мин унших

Хүндэт иргэн өргөмжлөл олгоно

Хүндэт иргэн өргөмжлөл олгоно

 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит есдүгээр хуралдаан амжилттай явагдлаа.

Тус хурлаар үндсэн 4 асуудал хэлэлцэн баталсан бөгөөд үүний нэг нь “Хүндэт иргэнд өргөмжлөх тухай” тогтоол юм.

Нийтийн эрх ашгийг хамгаалах үйлсд өөрийн хувь нэмрийг  оруулж яваа 5 дугаар хорооны иргэн Сүхбатын Санжааванчигийг “Хүндэт иргэн”-д тодорхойлсон, байгууллага хамт олны саналыг хүргүүлсэн материалын дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

Тэрээр улсад 41 жил, Японы элчин сайдын яам, ЖАЙКА ОУХАБ-д 26 дахь жилдээ идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлж Дүүргийн “Хүндэт Иргэн”-ээр өргөмжлөх шийдвэрийг ийнхүү гаргалаа. Иргэн Санжааванчиг нь нийтийн эрх ашгийг хамгаалж, 3 хууль бус газрыг чөлөөлүүлж чадсанаар иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл бүрдэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүндтэй хүн юм.

Сэтгүүлч enkhtuul

Чингэлтэй дүүрэгХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2017

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2017
  4. 2014
  5. 2011