Үйл явдал1 мин унших
Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар Засгийн газарт асуулга тавьжээ

“Алтны бага нөөцтэй шороон орд, усны хагалбар газар, байгалийн онцгой бүс, ойн савд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг үе шаттайгаар цуцлах...” шийдвэр УИХ-аас гаргасан.
Гэтэл энэ шийдвэрийг зөрчиж АМГТХЭГ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт 4513, Цагааннуур сумын нутагт 1445, 39590 ам.метр талбайд тусгай зөвшөөрөл олгосон нь УИХ-ын шийдвэртэй зөрчилдөж байна гэж Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг үзэж байна. Дархадын хотгор зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт олгосон эдгээр лицензийг цуцлуулахаар Хөвсгөлийн иргэд хөдөлгөөн байгуулан тэмцэж байгаа аж.
Тэдний төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар уулзаж хууль бусаар олгосон лицензийг цуцлуулах талаар санал солилцжээ. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газарт асуулга тавихаар болсон байна.
Сэтгүүлч ts8060






